Мэдээ, мэдээлэл

АХМАДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД 100 ГАРУЙ ШАТАРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

“Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд шатрын спортыг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын Шатрын холбооны мастер, Монгол улсын 6 удаагийн аварга нэрт шатарчин Жамбалдоогийн Лхагваагийн нэрэмжит “Ахмадын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн” өнөөдөр Дундговь аймагт анх удаа боллоо. Тэмцээнд 9 дүүрэг, 12 аймгийн 100 гаруй шатарчид оролцсон юм.


Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Энхцаг Дундговь аймгийн шатрын холбооны тэргүүн С.Сүхбаатар нар оролцов.


Энэ үеэр аймгийн засаг дарга Ц.Мөнхбат Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын Шатрын холбооны мастер, Монгол улсын 6 удаагийн аварга нэрт шатарчин Ж.Лхагваа гуайг аймгийн “Хүндэт иргэн”-ээр тодруулан, хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Монголын шатрын холбооноос хүндэтгэл үзүүлжээ.


Дундговь аймагт 2011 оноос шатрын спорт эрчимтэй хөгжиж, шатрын клуб, дугуйлангууд олноор үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд спортын мастер 2, спортын дэд мастер 4 төрөн гарч, Говийн бүсийн 2017 оны аварга багаар тодорч, Зүүн бүсийн 2018 оны тэмцээнээс тусгай байрын шагнал хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлсэн билээ. Одоогоор аймгийн хэмжээнд өсвөрийн болон бага насны 350 гаруй хүүхэд багачууд шатрын клуб, дугуйланд хамрагдан, тогтмол бэлтгэл сургуулилт хийж байгаа нь энэхүү оюун ухааны спортыг өвлөн авч, шинэ залуу шатарчдыг олноор төрүүлэх боломжтой аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа