"Үндэсний бичгийн хөтөлбөр-III", "Үндэсний бичгийн олон талт арга хэмжээ", "Үндэсний бичиг үсгийн баяр-2022"-ын хүрээнд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдлийн багш нар "Бийрийн бичиг"-ийн уралдааныг энэ сарын 22-нд зохион байгууллаа.
Уралдааны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд уралдаанд Говийн ирээдүй цогцолбор сургууль, “Цэгц билиг” сургууль, Говь-Угтаал сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөр өөрийн торгон мэдрэмжийг бийрийн бичвэрээр илэрхийлсэн байна.
Бийрийн бичгийн уралдааныг 6-9, 10-12 анги гэсэн 2 ангиллаар зохион байгуулсан юм. 6-9-р ангийн ангилалд Тэргүүн байранд “Цэгц билиг” сургуулийн сурагч Г.Ууганбаяр, Дэд байранд Н.Дашням, Гутгаар байранд Э.Цэрэндолгор, 10-12-р ангийн ангилалд Тэргүүн байранд “Цэгц билиг” сургуулийн сурагч М.Номин, Дэд байранд Б.Лхам-Орлом, Гутгаар байранд Б.Дашмаа нар шалгарчээ. Уралдаанд оролцсон нийт сурагчдадаа болон бэлтгэсэн багш нарт нь баярлалаа. "Бийр хурц, билиг оюун төгс байх болтугай"