“Үндэсний бичиг III хөтөлбөр”, “Үндэсний бичгийн олон талт үйл ажиллагаа”-ны хүрээнд Дундговь аймгийн “Хэлний бодлогын салбар зөвлөл”-өөс гаргасан чиглэлийн дагуу “Бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан “Тээгч түгээгч” үндэсний бичгийн өдөрлөгийг Дундговь аймаг дахь Политехник коллежоос энэ сарын 20-ны өдөр иргэдийн дунд зохион байгууллаа.
Өдөрлөгийн нээлтэд Сайнцагаан сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Л.Мөнхзул нар оролцсон бөгөөд Сайнцагаан сумын 9 багийн төлөөлөл 18 иргэн оролцжээ.
Иргэдийн дунд коллежийн танилцуулгыг хийж, минутын уншлага, бийрийн бичлэгийн анхан шатны сургалтыг зохион байгуулсан бөгөөд Үндэсний бичиг үсгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлжээ. Тээгч түгээгчээр Тэргүүн байранд Я.Мөнхгэрэл, Дэд байранд Д.Уртнасан, Гутгаар байранд О.Нарангэрэл нар тус тус шалгарав.
Зочид болон оролцогчдыг өөрсдийн хийсэн амтат нарийн боов, цайгаар дайлсан Тогооч мэргэжлийн 496-р ангийн багш суралцагчдадаа талархлаа. Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах үйлсэд идэвхтэй оролцсон та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.