Ахмадын улсын аварга шалгаруулах 17 дахь удаагийн шатрын тэмцээнийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер, Олон улсын Шатрын холбооны мастер, Монгол улсын 6 удаагийн аварга, нэрт шатарчин Жамбалдоогийн Лхагваагийн нэрэмжит болгон энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь аймагт зохион байгууллаа.
Тэмцээнд 9 дүүрэг, 12 аймгийн 100 гаруй шатарчид оролцон, хоёр насны ангиллаар өрсөлджээ. Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Дундговь аймгийн шатрын холбооны дэд тэргүүн М.Билгүүн нар оролцов.
Тэмцээний эмэгтэй 50-65 насны ангилалд
Тэргүүн байр – Спортын мастер Гунгаадашийн Оюунчимэг – Дундговь аймаг
Дэд байр – Спортын дэд мастер Дашдондогийн Соёлмаа – Улаанбаатар
Гутгаар байр – Спортын мастер Гэндэнжамцын Баярмаа – Улаанбаатар
Эмэгтэй 65-аас дээш насны ангилалд
Тэргүүн байр – Спортын мастер Дамдины Сэржмядаг - Хилчин спорт хороо
Дэд байр – Дэд мастер Лувсанбалдангийн Дарьмаа – Хэнтий аймаг, Бор өндөр
Гутгаар байр – Спортын мастер Бэгзийн Мягмарсүрэн – Хөвсгөл аймаг
Эрэгтэй 50-65 насны ангилалд
Тэргүүн байр – Спортын мастер Төмөрбаатарын Баярсайхан – Улаанбаатар
Дэд байр – Спортын мастер Чунтын Чулуунбаатар – Дундговь аймаг
Гутгаар байр – Дэд мастер Баатарын Насанжаргал – Улаанбаатар
Тусгай байр – Дэмбэрэлийн Мэндбаяр – Улаанбаатар
Тусгай байр – Спортын мастер Цэндрагчаагийн Энхбат – Улаанбаатар
Эрэгтэй 65-аас дээш насны ангилалд
Тэргүүн байр – Спортын мастер Мижидийн Баасанжав – Хос мастер шатрын академи
Дэд байр – Олон улсын мастер Пүрэвийн Жигжидсүрэн – Улаанбаатар
Гутгаар байр – Дэд мастер Лувсансамдангийн Лхагвасүрэн – Булган аймаг
Тусгай байр – Дэлхийн шатрын холбооны мастер Чүлтэмжамцын Хүрэлбаатар – Улаанбаатар
Тусгай байр – Жигмэджавын Жаргалсайхан – Дорнод аймаг нар тус тус шалгарсан байна.
Мөн Орон нутгийн шатарчнаар Спортын мастер Дампилийн Санжмятав, Гэндэнсүрэнгийн Дэлгэрсуурь, Дольжавын Бат-Өлзий нар тодорчээ. Тэмцээнд оролцсон нийт шатарчиддаа баяр хүргэе!