Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН “МЭРГЭЖИЛТНИЙ БАГ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС

Иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан архинд донтох өвчнийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эдгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүлэг, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар аймгийн Засаг даргын 2022 оны А/95 дугаар захирамжаар “Мэргэжилтний баг” байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, үйл ажиллагааг идэвхжүүлэхээр “Говийн хийморь” бүлгийн гишүүд, ахлагч нартай уулзалт ярилцлага зохион байгуулан, гишүүдийн цуглаанд оролцлоо.


Сайнцагаан сумын “Говийн хийморь” АА бүлгийн 9 жилийн ойн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болж, бүлгийн гишүүдийн уулзалт ярилцлага, “Гэгээн үдэш” цэнгүүн зохион байгуулжээ.


“Архигүй амьдралыг цогцлооё” аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Төв халхын дуулалт жүжгийн театр зэрэг байгууллагууд “Гэгээн үдэш” цэнгүүнийг Говийн хийморь бүлгийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагтай хамтран зохион байгуулж, үйл ажиллагаанд Улаанбаатар хот, Эрдэнэдалай сумын АА бүлгийн гишүүд оролцсон байна.


“АА” бүлгийг орон нутагтаа анхлан байгуулж, архины хэрэглээтэй иргэдэд өөрийгөө олоход нь тусалж дэмжин, олон айл өрхөд баяр баясал, аз жаргалыг бэлэглэж нийгэмд сайн үлгэр жишээг түгээж байгаад аймгийн Засаг дарга баяр хүргэж талархал хадгалуулав.


Цаашид аймгийн “Мэргэжилтний баг” тогтвор суурьшилттай амжилттай ажиллаж буй Дорноговь аймгийн туршлагаас суралцах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа