“Хүний хөгжлийг дэмжих жил”-д зориулан Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг төрийн албан хаагчид хэрэгжүүлж ажиллах хүрээнд Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа төрийн байгууллагуудын албан хаагчид, Татварын хэлтсийн аймаг, сумдын төрийн албан хаагчид, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн аймаг дахь салбарын албан хаагчид, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн нийт 100 гаруй албан хаагчдад авлига, авлигын шалтгаан нөхцөлийн талаар тэдний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой 4 удаагийн сургалтыг зохион байгуулан, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулав.