Дундговь аймгийн төрийн албан хаагчдын дунд Үндэсний бичгийн “Цахим бичвэр”-ийн уралдааныг “Сургуулийн багш”, “Цэцэрлэгийн багш”, “ Төрийн албан хаагч” гэсэн гурван ангиллаар энэ сарын 23-ны өдөр Хүмүүнлэг сургуулиас зохион байгуулж, нийт 71 төрийн албан хаагч оролцлоо.
Уралдаанд Мэргэжлийн хяналтын газар болон Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Хулд, Дэлгэрцогт сумдын төрийн албан хаагчид идэвх санаачилгатай оролцсон байна.
“Цахим бичвэр”-ийн уралдааны “Сургуулийн багш” төрөлд Тэргүүн байранд “Хүмүүнлэг” сургуулийн бага ангийн багш Б.Цэцэгсүрэн, Дэд байранд “Хүмүүнлэг” сургуулийн бага ангийн багш Д.Нарантуяа, Гутгаар байранд “Цэгц билиг” сургуулийн мэдээллийн технологийн багш Д.Галбадрах нар шалгарсан бол “Цэцэрлэгийн багш” төрөлд Тэргүүн байранд 8-р цэцэрлэгийн арга зүйч Л.Чимидцэеэ, Дэд байранд 7-р цэцэрлэгийн арга зүйч Л.Орхонтуул, Гутгаар байранд Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн туслах багш Ц.Гэрэлтуяа нар тус тус шалгарчээ. Мөн “Төрийн албан хаагч” төрөлд Тэргүүн байранд Эрдэнэдалай сумын нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Ган-Эрдэнэ, Дэд байранд Политехник коллежийн номын санч О.Уртнасан, Гутгаар байранд Мэргэжлийн хяналтын газрын биологич Г.Мөнхсарнай нар шалгарсан юм.