Мэдээ, мэдээлэл

ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 45 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймаг Мандалговь хотноо өнөөдөр нээлтээ хийлээ. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 22 багийн 200 орчим тамирчид оролцож байна.


Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монгол улсын тав дахь ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат тамирчин Х.Баттулга, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн албаны ерөнхий дасгалжуулагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш Ч. Насантогтох, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Дундговь аймгийн Биеийн тамир спортын газрын дарга А.Отгонбаатар, Сайнцагаан сумын Засаг дарга, Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Дашням, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Баяржавхлан, Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батгэрэл, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, SBL ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Шижир, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Монголын Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар оролцов.


Энэ үеэр Монголын жүдо бөхийн холбооноос Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад “Хүндэт өргөмжлөл” гардуулжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа