1997 онд төгсөгчдийн Дундговь-Нэг Үеийнхэн ТББ “Ид шидийн орон” төсөлд 10 сая төгрөг хандивлана. Дундговь-Нэг Үеийнхэн ТББ -ийн тэргүүн Г.Нандинжаргал болон УЗ-ийн төлөөллүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Энэ хүрээнд хувь хүний хөгжил, харилцаа хандлагын лекц, сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах “Бизнес форум” хамтран зохион байгуулах, 1990-1999 оны төгсөгчдийн нөхөрсөг тэмцээн “Нэг нутаг-Нэг үе” спортын арга хэмжээг Дундговь аймагт зохион байгуулахаар боллоо.
Мөн энэ үеэр Дундговь аймагт “Ид шидийн орон” төсөл хэрэгжих болсонтой холбогдуулан нийт төгсөгчдөөс тус төвийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад зориулан төрийн бус байгууллагуудаас анхлан 10 сая төгрөгийг хандивлахаар боллоо.