Өндөршил, Сайхан-Овоо сумдын Ч.Цэрэнпүрэв, Ц.Дэлгэртөгс багштай 6 дугаар ангийн сурагчид хамтын холбоо үүсгэн, “НОМООР НӨХӨРЛӨСӨН НАЙЗУУД” уриан доор нэгдэж, Монгол улсын алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан С.Буяннэмэх тэмдэгтэн болохоор номд шамдан суралцаж байгаа аж. Ингэснээрээ үе тэнгийн найз нөхдөө ухаалаг дэлгэцээс хол байж, номыг шимтэн уншихыг уриалсан юм. Эдгээр сурагчид Бичиг үсгийн баярт уригдан оролцож, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзаж санал бодлоо илэрхийлж, хүүхэд насны дурсамжуудаас нь хуваалцаж, аймгийн Засаг даргад өөрсдийн бүтээлээ дурсгав.
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс багш, сурагчдын энэхүү санал, санаачилгын дэмжин ажиллахаа илэрхийллээ.