Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагт өргөжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яамны санхүүжилтийн дэмжлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгуулж буй "Эрүүл мэндийг дэмжих төв" нь өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг хийж эхэллээ.
"Эрүүл мэндийг дэмжих төв"-өөр насанд хүрэгчдийн 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш насны багцын үзлэгүүд хийгдэнэ. Иргэд та бүхэн өнөөдөр 12.00 цагт Г.Чагдаржавын төв талбайд ирж, нээлттэй өдөрлөгт оролцон, үзлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.