Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар баталсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам”-ын дагуу орон даяар нийт иргэдийг зургаан насны багц үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Тус ажлын хүрээнд өнөөдөр нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Дээрх ажлын хүрээнд 18-аас дээш насны иргэдэд эрт илрүүлэг, үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих төвөөр, 0-17 насны хүүхдүүдийг сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр үзлэгт хамруулах график төлөвлөгөө гарган эрт илрүүлэг үзлэг, оношилгоог бүтэн жилийн турш явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэд өөрсдийн харьяаллын сум, өрхийн эрүүл мэндийн төвд урьдчилан хандах хэрэгтэй юм.