Мэдээ, мэдээлэл

“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2022” ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 81 дүгээр тушаалаар жил бүрийн 05 сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно өдөр” болгож, энэ өдөр хуульчид өөрийн ажлын цагийн тодорхой хэсгийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажллагаанд зарцуулж байхаар шийдвэрлэсэн.


Энэ жилийн хувьд “Хуульчийн Про боно өдөр-2022” өдөрлөгийг Монголын Хуульчдын Холбооны Дундговь салбар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, хуулийн байгууллагууд, төрийн захиргааны байгууллагуудтай хамтран өнөөдөр Сайнцагаан сум Мандал худалдааны төвийн төв талбайд 10.00-15.00 цагийн хооронд зохион байгуулж байна.


Өдөрлөгийн хүрээнд “Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үнэ төлбөргүй өгөх”, төрийн байгууллагын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэх юм.
Тус өдөрлөгт:
Монголын Хуульчдын Холбооны Дундговь салбар
Дундговь аймгийн ЗДТГ, Хууль, эрх зүйн хэлтэс
Дундговь аймгийн шүүх
Дундговь аймгийн Прокурорын газар
Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл
Дундговь аймгийн Цагдаагийн газар
Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба
Дундговь аймгийн Нотариотын танхим
Хүний эрхийн үндэсний комиссны салбар
Эрх зүйн туслалцааны төв
Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ
Дундговь аймгийн Улсын бүртгэлийн газар
Дундговь аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар
Дундговь аймгийн Татварын хэлтэс
Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Дундговь аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар
Мэргэжлийн хяналтын газар зэрэг 18 байгууллагууд оролцож байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа