Энэ жилийн цэрэг татлагаар цэргийн насны 30 залуучууд тэнцэж, хилийн 0129 дүгээр ангид алба хаахаар мордлоо. Цэрэг үдэн гаргах ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын дарга, цэрэг татлагын товчооны дарга Л.Доржбат, цэргийн штабын дарга Дэд хурандаа Ш.Гансүх, хилийн 0129 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Хундагаа нар оролцлоо.