“Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн хүрээнд цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 1.8 га талбайд мод тарих асуудлаар спорт холбоодын төлөөлөгчидтэй аймгийн удирдлагууд уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар Биеийн тамир спортын газар болон спортын холбоод суулгац тарих, цаашид арчлах ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийх, ЗДТГ-аас "Дундговио ногооруулья" хөтөлбөрөөс модны суулгац, ургамалан хашлага, гадна хашаа зэргийг санхүүжүүлж хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Мод тарих, хашаажуулах ажил энэ сарын 21, 22-нд хийгдэх бөгөөд 8786 хайлаасан ургамалан хашлага хийж, голт бор, улиас, буйлс, монос, хайлаас зэрэг 616 мод тарих юм.