Мэдээ, мэдээлэл

“ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧИД”-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Аймаг, орон нутаг дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг тодорхойлох зорилгоор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид”-ийн орон нутгийн чуулга, хэлэлцүүлгийг Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Хамтарсан баг, Хүүхдийн элч, Иргэдийн хурлын төлөөлөгчид, байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийт 86 оролцогчдыг хамруулан өнөөдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Ганзориг “Хүүхдийн эрх, хамгаалал”, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн, Сайнцагаан сумын Мандал сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Долгормаа “Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, гарц шийдэл” сэдвээр тус тус илтгэл тавьж, Хүүхдийн эрхийн асуудалд аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал, хүүхдийн хөгжлийн орчин ба дэд бүтэц, хүүхдийн хүмүүжил төлөвшилд гэр бүл, эцэг эхийн үүрэг оролцоо, эрх зүйн орчин, чиг үүргийн хэрэгжилт гэсэн 5 чиглэлийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулсан юм.


Энэ үеэр аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудыг сэргээн уламжлуулах, буруу хандлагатай хүмүүжлийн аргыг халах санаачилгыг эцэг эхчүүд, олон нийтэд дэвшүүлж, хүүхдийн эрх хамгаалалд бүх байгууллага, насанд хүрсэн иргэн бүхэн үүрэгтэй, хариуцлагатай оролцох шаардлагатай ба хамтдаа хүүхдэд хандах нийгмийн ёс зүйн хандлагыг өөрчлөх, нэг ойлголт, нэгдмэл журмаар ажиллан, хүүхдийн эрх, хамгаалалд хамтын хариуцлага хүлээхийг уриалжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа