Мэдээ, мэдээлэл

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улс орон даяар "Зөвийг хэвшүүлье” уриатай сурагчийн аюулгүй байдал, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо нэгдсэн арга хэмжээ болж байгаа бөгөөд энэ хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус аймгийн Сайнцагаан сумын найман цэцэрлэгийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг энэ сарын 4-ний өдөр зохион явууллаа.


Тэмцээний тэргүүн байранд Э.Энх-Эрдэнэ ахлагчтай 3 дугаар цэцэрлэгийн баг, Дэд байранд Т.Мишээл ахлагчтай 1 дүгээр цэцэрлэгийн баг, Гуравдугаар байранд Э.Сүрэнцэцэг ахлагчтай Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэгийн баг, Тусгай байранд Г.Соёмбо ахлагчтай 2 дугаар цэцэрлэгийн багууд тус тус шалгарчээ. Түүнчлэн Тэргүүн байранд шалгарсан баг улсын уралдаанд орох эрхтэй болж байгаа аж. Тэмцээнд оролцсон нийт цэцэрлэгийн бяцхан сурагчид, багш, баг хамт олонд талархал илэрхийлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа