Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2017 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ 1.2017 ОНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2017 оныг “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил” болгон дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах дэд комиссыг Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1 дэх заалт буюу Сайнцагаан суманд 6, Эрдэнэдалай суманд 2, бусад сум тус бүр 1 нийт 21 жижиг дунд үйлдвэр байгуулахаар тусгасан. Аймаг орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой уг ажлын хүрээнд сумдад байгуулах үйлдвэрийн саналыг авч нэгтгэн жагсаалтыг гаргаж батлуулаад байна. Өнөөгийн байдлаар тус аймагт “Барилгын хуурай хольцын үйлдвэр”, “Ноос угаах үйлдвэр”, “Эсгийний үйлдвэр”-үүд шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж үйлдвэржилтийг нэмэгдүүлснийг Дундговь аймгийн 2017 оны онцлох 10 үйл явдлын нэгээр тодрууллаа. Ирэх жилүүдэд “Мах боловсруулах үйлдвэр”, “Сүү боловсруулах үйлдвэр”, “Ингэний хоормогийг боловсруулж, савлаж гаргах, хорхой ааруул, цөцгий үйлдвэрлэх”, “Чулуу боловсруулах”, “Малын шингэн тэжээл “Гумин”-ы үйлдвэр” “Барилгын материалын чулуу бутлах үйлдвэр”, “Цагаан эсгийний үйлдвэр” зэрэг үйлдвэрийн төслүүд бэлэн болоод байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа