Дундговь аймгийн "Бага Олимп-2017" наадмыг "Нэг зорилго-нэг баг" уриан дор волейбол, сагсан бөмбөг, үндэсний бөх, дартс, ширээний теннис, шатар, даам зэрэг спортын 7 төрлөөр зохион байгууллаа.
Энэ удаагийн олимп нь насанд хүрэгчдийн дунд анх удаа зохион байгуулагдснаараа онцлог болж, нийт 17 багийн 1100 гаруй тамирчид 216 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Багийн дүнгээр Сайнцагаан сумын Наран, Далай, Нарлаг багийн баг тамирчид тэргүүлж Эрдэнэдалай сумын баг тамирчид дэд байранд, Сайнцагаан сумын Үйзэн, Арвижих, Айраг багийн баг тамирчид удаах байранд тус тус шалгарч ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ хүртлээ.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд спортоор хичээллэсэн насанд хүрэгчдийн тоо өмнөх онуудтай харьцуулахад 45 хувиар өсөж Дундговьчууд нэг зорилго дор нэгдсэнийг Дундговь аймгийн 2017 оны онцлох үйл явдлын нэгээр тодрууллаа.