2016 оны 12 сарын 25 аас Сетунари ХХК ийн 108 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ,,KOBAS-411,, иммунологийн бүрэн автомат анализаторийн аппаратын аймгийн нэгдсэн эмнэлэгт суурилуулан 10 үзүүлэлтээр ХДХВ/ДОХ,тэмбүү,элэгний В,С вирусийн маркери, бамбай булчирхайн эмгэгийг илрүүлэх элэг, ходоод, өндгөвч, нойр булчирхай, түрүү булчирхайн хавдрын маркерийн шинжилгээг орон нутагт хийж байна.
Цусаар дамждаг 4 төрлийн халдварын шинжилгээг /ХДХВ/ДОХ,тэмбүү,элэгний В,С/ цусны донор 244 сорьцонд хийж баталгаажуулсан байна. Бамбай булчирхайн шинжилгээг 1119 хүнд, элэгний хавдрын шинжилгээг 789, өндгөвчний хавдрын шинжилгээг 13, ходоод нарийн гэдэсний хорт хавдрын шинжилгээг 17, нойр булчирхайн хавдрын шинжилгээг 5, түрүү булчирхайн хавдар шинжилгээг 3-ыг хийж Иммунологийн бүрэн автомат аппаратыг орон нутагтаа нэвтрүүлж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэж байгааг Дундговь аймгийн 2017 оны онцлох 10 үйл явдлын нэгээр тодрууллаа.