Хүнс хөдөө аж ахуйн газар мэргэжлийн ангилагч, шинжээчтэй хамтран 15 сумдын 5 төрлийн малын ашиг шимийн дундажийг тогтоож, Өндөршил сумын шил адуу, Сайнцагаан сумын Сайнцагаан хонь, Хулд сумын олдохын хүрэн бор тэмээнээс генетикийн шинжилгээ авч биологийн төв лаборатортой хамтран ОХУ-ын генетикийн төв лабораторт шинжилгээ хийлгэн омог болгон өсгөх боломжтойг нотлуулсан. Малын үүлдэрийн генетикийг анхлан нотлуулсныг Дундговь аймгийн 2017 оны онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна. Хөдөө аж ахуйд суурилсан Дундговь аймгийн тухайд малын үүлдэрээ нотлуулсан нь цаашид орон нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон ашиг шим сайтай нутгийн бренд омог үүлдэрийн малтай болох эхлэл тавигдлаа.