Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН 2017 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ 8.ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ХҮНИЙ АМЬ АВАРЛАА

Дундговь аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн 7059102 утсанд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 25 минутанд иргэн М-ээс Сайнцагаан сумын 5-р баг Равжихын 5-5 тоот хашаанд байх жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан гэсэн дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Б.Даваадорж шуурхай очиж оо-ын нүхрүү унасан нярайн амь насыг авран яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар баг Ундраагийн ......тоотод оршин суух иргэний гэр 00 цаг 50 минутын үед шатаж байсныг МБТасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч шатаж байсан гэрээс иргэн Б-г гарган амь насыг нь аварч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгсөн байна.
Цагдаагийн алба хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг аварсан гавъяат үйлстэн гэр бүлийг Дундговь аймгийн 2017 оны онцлох 10 үйл явдлын нэгээр тодрууллаа. Мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Б.Даваадоржийн аварсан нярай 9 сартай эрүүл энх өсөн торниж байгаа бол гэргий Л.Мөнхчимэгийн хамт галаас аварсан иргэн Б гэр бүлийн хамтаар элэг бүтэн амьдарч байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа