Монгол улсад Дани-Монголын нийгэмлэгийн шугамаар “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ 1997 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний өмнө “Дамост” төсөл хэрэгжиж ирсэн юм. 2019-2022 онд “Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийг хэрэгжүүлж “Бизнесээ эхлэх”, “Бизнесээ хөгжүүлэх” 10 удаагийн сургалтыг зохион байгуулж 167 иргэнийг сургасан аж.
Энэхүү төслийн ажилтай танилцахаар Дани-Монголын нийгэмлэгийн гишүүн, ЖейКеСи консалт компанийн захирал Жес Кристиан Колдинг, Дани Монголын Удирдах зөвлөлийн гишүүн Беттина Холлаендер Грам, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТТБ-ын захирал Н.Тунгалаг, Төслийн зохицуулагч Ц.Энхтуяа нар тус аймагт ажиллав.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ХБТХОХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нартай уулзан төслийн явцын талаар болон төсөл дуусахтай холбогдуулан санал бодлоо солилцлоо. Аймгийн зүгээс төслийг үргэлжлүүлэх, бизнес эрхлэгчдийн сургалт явж чадавхжиж байна, харин ажлын байраар хангах зорилгоор хуучин МСҮТ-ийн барилгыг засварлан бизнес эрхлэгчдийн төв болгох, түүний засварын талаар ярилцан газар дээр нь очиж танилцжээ. Мөн сургалтад оролцсон иргэдийн явуулж буй үйл ажиллагаатай болон аймгийн бүтээн байгуулалттай танилцлаа.