Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгаас дэвшүүлсэн зорилт, байгууллагын үндсэн чиг үүргээр хүлээсэн үүргээ идэвх санаачилгатай сайн хэрэгжүүлж, бодлого зорилтоо оновчтой тодорхойлон байгууллага, хамт олноо зохион байгуулж, 2021 оны үйл ажиллагааны үр дүнгээр “Санаачилгатай сайн” үнэлгээ авч, бусдыгаа манлайлсан шилдэг агентлагуудад өнөөдөр шагналыг гардууллаа. Тэргүүн байранд Э.Чагнаадорж даргатай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Дэд байранд Н.Гантулга даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Гутгаар байранд Ш.Төрбат даргатай Мэргэжлийн хяналтын газар тус тус шалгарчээ.