Дундговь аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл”, “Нэг үеийнхэн ерэн найм” ТББ-ын санаачилгаар аймгийн “Боломжийг бүгдэд” төслийн баг хамтран “Баялаг бүтээгч иргэн болцгооё” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад урилгаар “РЕХТУС” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал В.Ойдов оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд бусдын адил сурч боловсрох, тэгш эрх эдлэх, нийгмийн байр суурь эзлэн бусадтай адил баялаг бүтээж, аз жаргалтай бие даасан иргэн болж төлөвших уулзалт, ярилцлагыг хийсэн юм.
Тус уулзалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 200 гаруй иргэнийг хамруулжээ.