Хүний эрхийн Үндэсний комисс, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх, алба хаагчдыг хохирогч төвтэй хандлагад суралцуулах, энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогийн талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилготой “Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь” сэдэвт говийн бүсийн сургалт өнөөдөр Дундговь аймагт болж байна.
Сургалтад Дундговь, Төв, Өмнөговь, Дорноговь аймгуудын мөрдөн байцаагч, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд сургалт хоёр өдрийн турш үргэлжилнэ.