Мэдээ, мэдээлэл

ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төвийн бүсийн сургалтыг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулж байна.  


Сургалтад аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, БЗӨБЦТС ТӨХК Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбар, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаан зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын 21 төлөөллүүд оролцлоо.


Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмнэлттэй ажиллагааны төлөвлөгөө боловсруулах асуудлын хүрээнд оролцогч нар мэдээлэл сонсож, туршлага солилцов. Мөн сургалтын үеэр аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудад барилгын дулаан алдагдлыг хянадаг “Дулааны камер” хүлээлгэн өгсөн юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа