УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
/Аналог 2008/
Нэгдүгээр сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь нутгийн ємнєд хэсгээр 12-18, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг /1 дүгээр зураг/ боловч сүүлийн 20 гаруй жилийн байдлаар 1981, 1984, 2000, 2005, 2008, 2010, 2011, 2012 онуудад ихэнх нутгаар, уур амьсгалын дунджаас 2-10 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур зарим газраар 38-44 градус хүрч хүйтэрсэн бол 1982, 1985, 1986, 1989, 1992, 1994, 1999, 2002, 2006, 2007 онуудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-4 градусаар дулаан байж, єдєртєє зарим газраар 2-7 градус хүрч дулаарч байжээ.
Энэ сард уур амьсгалын дунджаар нийт нутгаар 2 мм хүртэл цас ордог /2 дугаар зураг/ боловч 1980, 1982, 1993, 1995, 1999, 2006 онуудад ихэнх нутгаар тун бага цас орсон бол 1987, 1990, 2002, 2010, 2011 онуудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-4 дахин их цас оржээ. Уур амьсгалын дундаж байдлаар нутгийн хойд хэсгээр 4-9 см, бусад нутгаар 1-4 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40-60 см-т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ.
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1990, 1994, 1996 онуудад нутгийн зарим газраар 20-28 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month-ээс орж харна уу. УЦУОШ Газар