Монгол улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номингоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат болон соёл, урлагийн салбарын удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар Дундговь аймгийн соёл, урлагийн салбарын онцлох ажлуудыг танилцуулж, цаашид тус салбарыг хэрхэн хөгжүүлэх, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх талаар болон тус салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Мөн тус айлчлалын хүрээнд соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, салбарын ажилтнуудтай уулзалт, ярилцлагыг хийж байгаа юм.