“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 4500 чацарганы суулгацыг тарьж ургуулах "Онцгойн төгөл" төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Доржбат, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил нар оролцсон байна. Мөн энэ үеэр Онцгой байдлын албаны залгамж халаа болсон Өсвөрийн аврагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ.
Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт нь аюулт үзэгдлийн төрөл, хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа бөгөөд хүлэмжийн хийг бууруулж хүчил төрөгчийн хэмжээг нэмэгдүүлснээр даван туулах боломжтой тул “Дундговио ногоорулъя” хөтөлбөрт иргэн бүрийг нэгдэж, мод тарихыг уриалж байна.