Мэдээ, мэдээлэл

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“Алсын хараа-2050”, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Соёл, урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Соёл, урлагийн газар, Боловсрол, Шинжлэх ухааны газар, Төв Халхын дуулалт жүжгийн театр, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Музей, Төв номын сан хамтран Соёл, урлагийн салбарын ажилтнуудын “Техникчийн сургалт”-ыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  


Сургалтад тус салбарын 18 байгууллагын удирдлага, техникийн ажилтан, маркетинг, бичиг хэрэг, хөгжим, бүжгийн багш, Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн болон мэдээлэл зүйн багш зэрэг нийт 74 төрийн албан хаагч оролцож байгаа юм. Техникчийн сургалтаар дууны тоног төхөөрөмж хэрэглээний ангилал төрөл, онцлог, дууны төхөөрөмжийн орчин үеийн шийдлүүд, компьютер ба дуу тохиргоо, дууны хүчин чадал, өсгөлтийн тухай ойлголт талбай ба үзэгчдийн тоонд тохируулан сонголт хийх тухай, гэрлийн тоног төхөөрөмжийн тохиргоо, удирдлага, программчлал, фото зургийн аппаратуудын үзүүлэлтүүд, хэрэгслүүд, үйлдлийн системүүд зэрэг 17 төрлийн агуулга бүхий онол дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан нь ажил албан дээр тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд өндөр ач холбогдол өгсөн, үр дүнтэй ажил болж байгаа аж.


Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, мэргэжлийн соёл урлагийн байгууллагууд хамтран Соёлын өвийн ажилтан, хөгжим бүжгийн багш нарт зориулсан арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад 77 соёлын ажилтанг хамруулж, Улсын Их Хурлын даргын ивээл дор “Номын баяр”, түүнчлэн Олон улсын Музейн өдрийг тавдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа