“Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр–III”-ийг хэрэгжүүлэх, Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хоршоог хөгжүүлэх жил”, аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн Хоршоологчдын Холбооны дарга , Дундговь аймгийн 18 дахь засаг дарга Д.Чандманьтай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Тус санамж бичигт тусгагдсан хамтын ажиллагааны чиглэл нь өнгөрсөн онд хоршооны чиглэлээр батлан гаргасан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн зарим чиг үүргийг Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, хоршоодоор гүйцэтгүүлэх, хоршоог хөгжүүлэх бүтээлч ажлуудыг сум, багийн түвшинд зохион байгуулах, аймгийн хэмжээнд загвар хоршоог байгуулж хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дундын цэг байгуулах зэрэг Хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах саналууд тусгагдсан байна.