Мэдээ, мэдээлэл

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ, НОМЫН ӨДРҮҮД-2022”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Улсын Их Хурлын даргын ивээл дор 31 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриан дор улс орон даяр нэг цагт эхэллээ. Номын баярын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болор-Эрдэнэ, Соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цогзолмаа болон урлаг, соёлын байгууллагуудын удирдлагууд, сумдын соёлын төвийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов.


Тус ажлын хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв санг арвижуулах, Үндэсний бичиг, соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өнөөдөр Дундговь аймгийн соёлын байгууллагуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, “Танд ойрхон номын сан” номын сангийн үйлчилгээг Мандал худалдааны төвийн гадна талбайд үзүүллээ. Энэхүү үйлчилгээ нь тавдугаар сарын 18, 19-ны өдрүүдэд буюу хоёр өдрийн турш үргэлжлэх юм. “Танд ойрхон номын сан”-д номын сангийн тухай хуулийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, “Үлгэрээс үлгэрлэе” чанга уншлага, алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн зохиол бүтээлийн сэдэвчилсэн үзэсгэлэн, хуучин номын худалдаа, солилцоо, ховор хуучин номын мэдээллийг сурталчлах, таниулах, номын сангийн карт нээх, ном гэрээр олгох зэрэг олон үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлж байна. Мөн энэ үеэр номын хандивын арга хэмжээ явагдах тул өөрийн сум, сургуулийн номын сангуудад ном хандивлахыг уриалж байна.

Номын баярын хүрээнд:


"Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН"-ЭЭР
- Б.Энхзаяа - "Цэгц билиг" сургууль 7а
- О.Мөнхбат - "Мандал" сургууль 4б
- Г.Дөлгөөнбаяр- "Эрдмийн далай" цогцолбор сургууль 5б
"НОМЫН САЙН НӨХӨР"-ӨӨР
М.Учрал - "Хүмүүнлэг" сургууль 4б
Б.Цэрэндолгор - "Эрдмийн далай" цогцолбор сургууль 3б
Г.Цэрэнчимэд - "Эрдмийн далай" цогцолбор сургууль 12а
А.Алтанцэцэг - "Эрдмийн далай" цогцолбор сургууль 10а нар тус тус шалгарчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа