Өнөөдөр Сайнцагаан сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 9,12 дугаар ангийн 657 төгсөгч, Политехникийн коллежийн 92 төгсөгч мөнгөн хонхны баяраа аймгийн төв талбай дээрээ тэмдэглэлээ.
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын удирдлагууд, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба, ЕБС-ийн захиралууд, багш нар оролцсон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төгсөх ангийн сурагчдад хандан "Эзэмшсэн мэргэжилдээ мэрэгшин, эх орныхоо эзэд болж, аймаг орон нутагтаа эргэн ирж, ихийг хийж бүтээх ирээдүйн эзэд нь байгаарай" хэмээн амжилт хүсэн, баяр хүргэв.