“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” болон аймгийн хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлэхээр батлагдсан "Дундговио ногооруулъя" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зуны улирлын бүх нийтээр мод тарих аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд: Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар оролцлоо. Цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 4 хэсэгт Хайлаас, Улиас, Шар хуайс, Гуйлс, Буйлс гэсэн 5 төрлийн 9600 гариу мод тарилаа. Мөн Сайнцагаан сумын Арвижих төглийг сэргээх, хамгаалсан ойн зурвас байгуулах зорилгоор сумын ЗДТГазар, төвийн 5 сургууль, 8 цэцэрлэгийн албан хаагчид, Дундговь аймаг дах Цагдаагийн газартай хамтран 3 га газарт 3600 ширхэг улиас, хайлаас тарилаа.
Зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хот тохижуулах газар, Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан ба 18 холбоод хамтран ажиллалаа.