Мэдээ, мэдээлэл

"БАГА ТАЙЗ – 2022" ХҮҮХДИЙН УРЛАГИЙН БАГА НААДАМ БОЛЛОО

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул МУГЖ Цэндийн Цэнд-Аюушийн нэрэмжит “Бага тайз-2022” улсын нээлттэй уралдаан энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Мандалговь хотноо болж өндөрлөлөө.


Тус уралдаанд Улаанбаатар хот болон Өмнөговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Дундговь аймгуудаас нийт 600 гаруй хүүхдүүд 6 насны ангилалд, 15 төрлөөр оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна.
Уралдааныг МУГЖ Цэндийн Цэнд-Аюушийн үр хүүхдүүд А.Эрдэнэцэцэг, А.Энхцэцэг, А.Батзориг нар болон зочин шүүгчээр МУГЖ Ё.Цогоо, МУГЖ н.Нэргүйбаатар нар ажиллажээ.


Багийн дүнгээр
Тэргүүн байр: Сайнцагаан сумын 7-р цэцэрлэг
Дэд байр: Говьсүмбэр аймаг, Мандал сургууль
Гутгаар байр: Улаанбаатар хот Логерифм сургууль, Сайнцагаан сум 6-р цэцэрлэг
“Бяцхан од” нэрэмжит шагналаар Говь-Угтаал сумын цэцэрлэг тус тус шалгарчээ.
“Манлайлагч багш”-аар Цэгц билиг сургуулийн багш Д.Аравхаан, 7-р цэцэрлэгийн багш Ш.Мандах
“Манлайлагч анги”-аар Улаанбаатар хот Логерифм сургуулийн н.Нарангарав багштай 4а анги, Сайнцагаан сумын Мандал сургуулийн О.Уранбаяр багштай 1а анги  тус тус шалгарчээ.


Тус арга хэмжээний үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” медаль, МУГЖ Ц.Цэн-Аюушийн нэрэмжит “Авьяастан” тэмдэгээр шагнуулсан хүүхдүүдэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат шагналыг гардуулан өгч, амжилттай оролцсон багш, сурагчдад баяр хүргэн, амжилт хүслээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа