Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд улсын хэмжээнд 8000 га талбайд, Дундговь аймгийн хувьд уул уурхайн улмаас эвдэрсэн 100 га талбайг нөхөн сэргээхээр тус тус төлөвлөсөн.
Төлөвлөгөөний дагуу Хулд, Гурвансайхан сумд 2021 онд 25.35 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөснөөс 38.61 га талбайд нөхөн сэргээлт хийж санаачилгатай сайн ажилласан байна.
Энэ онд 25.3 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийгдэхээр төлөвлөж аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан, хамтарсан хяналт шалгалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.