Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн нийт хүүхэд багачуудын төлөөлөл “Охидод үлгэрлэе” хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдэд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэв.
Аймгийн Засаг дарга хүүхдүүдэд хандан хэлсэн үгэндээ “Улсын сайн нь хүнээсээ, хүний сайн нь хүүхдээсээ” гэдэг эрдэм мэдлэгийг эрхэмлэн, монгол ёс уламжлалаа хүндэтгэн дээдэлж, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсөж хүмүүжихийг онцлон захилаа.
Тус арга хэмжээнд оролцогч үе тэнгийн найзууддаа Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын авьяаслаг бяцхан хүүхдүүд урлагийн тоглолтоо толилуулсан байна.