Мэдээ, мэдээлэл

“ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮС-2022” ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧ, ХУМС ДИЗАЙН УРЛАЛЫН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймгийн Политехник коллежид  амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудаас ирсэн давхардсан тоогоор 41 хүн оролцлоо.


Тэмцээний нийлбэр дүнгээр Дундговь аймаг 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Ивээн тэтгэгчийн шагнал авснаар говийн бүсийн 7 аймгаас 2 дугаар байранд орж амжилт гаргалаа.


Тус тэмцээнийг хамтран зохион байгуулагчаар: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Худалдаа аж үйлдвэрийн Дундговь дахь салбар танхим, Дундговь аймгийн Политехник коллеж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар оролцлоо.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа