Мэдээ, мэдээлэл

ГОВЬ-УГТААЛ СУМЫН НУТАГТ БАЙРЛАХ ИХ УГТААЛ УУЛЫН ТАХИЛГА НААДАМ БОЛЖ БАЙНА

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Говь-Угтаал сумын Их Угтаал уулын тахилга наадамд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож байгаа бөгөөд энэ үеэр Говь-Угтаал сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч Л.Өлзийнбүрэнгийн санаачилгаар тус сумын Ерөнхий боловролын сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын суралцах орчин, нөхцөлтэй танилцлаа.


Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд сургуулийн анги танхимийн  халаалт муу, дулаан алдалттай, зарим ангийн дээврээс ус гоождог талаар сумын Засаг дарга, сургуулийн удирдлага танилцуулсан юм.


Аймгийн Засаг даргын зүгээс уг асуудлыг шийдвэрлэхэд 2023 оны улсын төсөвт их засварын төсвийг тусгах саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэхээ илэрхийлэв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа