Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Говь-Угтаал сумын Их Угтаал уулын тахилга наадамд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож байгаа бөгөөд энэ үеэр Говь-Угтаал сумаас сонгогдсон аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч Л.Өлзийнбүрэнгийн санаачилгаар тус сумын Ерөнхий боловролын сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын суралцах орчин, нөхцөлтэй танилцлаа.
Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1982 онд байгуулагдсан бөгөөд сургуулийн анги танхимийн халаалт муу, дулаан алдалттай, зарим ангийн дээврээс ус гоождог талаар сумын Засаг дарга, сургуулийн удирдлага танилцуулсан юм.
Аймгийн Засаг даргын зүгээс уг асуудлыг шийдвэрлэхэд 2023 оны улсын төсөвт их засварын төсвийг тусгах саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэхээ илэрхийлэв.