Мэдээ, мэдээлэл

80 ЖИЛИЙН ОЙН КОМИСС БАЙГУУЛАХ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10-12-ны өдөр, тэгш ой, бүсийн хурдан морины уралдааныг  долоодугаар сарын 22-30-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.


Засгийн газрын шийдвэрийн дагуу Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах, тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ерөнхий болон салбар комиссыг томилох мөн бүрэлдэхүүнд орох гишүүдийг сонгох хурлыг аймгийн Засаг дарга удирдан зохион байгууллаа.
Түүхт 80 жилийн ойн баяр наадмын ерөнхий комиссын даргаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажиллах бөгөөд хэлтэс, агентлагийн удирдлагуудаар ахлуулсан 12 салбар комисс байгуулж, үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцсон юм.


Ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хандивлагчдыг хамруулсан эвентүүдийг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд баяр наадмын арга хэмжээний үеэр зочид төлөөлөгчид, хандивлагчдыг хүндэтгэн хүлээн авах, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээнд эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, айл өрх, албан байгууллага, гудамж талбайн гэрэлтүүлэг тохижилтыг сайжруулах, ногоон байгууламж, цэцгийн мандал хийх, баяр наадмын өдрүүдэд талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай хийх зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа