Тояа хүүхэд хөгжлийн академийн Дундговь дахь салбарын суралцагч Энхбаярын Аялгуу, бэлтгэсэн багш Б.Бадамханд нарыг шагнаж урамшууллаа.
Энхбаярын Аялгуу нь одоо 10 настай бөгөөд 6 настайгаасаа эхлэн Дундговь аймгийн Тояа хүүхэд хөгжлийн академийн соробан сампингаар хичээллэж эхэлжээ.
Тэрээр Америкийн Нэгдсэн улсын Сампингийн холбооноос зохион байгуулсан "UAAA – GLOBAL CUP 2022" онлайн олон улсын тэмцээнд цээж тооллын төрлөөр 9 насны ангилалд алтан цомын болзол хангасан, 2022 онд Тояа хүүхэд хөгжлийн академиас зохион байгуулсан "NATIONAL СОМРЕТIТION 2022" үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс цээж тооллын сампингийн төрөлд “Хүрэл” цом, ой тогтоолтын төрөлд “Алтан” медаль, 2019 онд Камбожи улсын нийслэл Пнопень хотод болсон "UCMAS" соробан сампин цээж тооллын аварга шалгаруулах Олон улсын тэмцээнээс “Алтан” цом, 2019 онд Тояа хүүхэд хөгжлийн академиас зохион байгуулдаг “Үндэсний аварга" шалгаруулах тэмцээнээс цээж тоолол сампингийн төрлөөр “Мөнгөн” медаль өргөмжлөлөөр тус тус шагнуулж байжээ. Мөн Соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа оролцож, аймаг орон нутаг, улс эх орноо төлөөлж олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад олон удаагийн амжилт гаргажээ.
Мөн 8 сард Малайз улсад болох олон Улсын тэмцээнд оролцох гээд бэлтгэж байна.
Э.Аялгуудаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе!