Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ САЙХАН-ОВОО СУМАНД АЖИЛЛАЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Сайхан-Овоо суманд ажиллаж сумын төрийн албан хаагчид, иргэд,  малчин түмэнтэйгээ уулзалт хийлээ.


Тус суманд "Чинагийн Галсан" сангийн тэргүүн Г.Галтайхүү 10000 ширхэг мод хандивласныг сумын иргэд, төрийн албан хаагчид, малчид хамтран  тарьж суулгажээ.
Мөн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй 20 иргэн модны усалгаа, цэвэрлэгээг хариуцан ажиллаж байна.
 Цаашид тус газрыг сумын цэцэрлэгт хүрээлэн болгохоор Засаг дарга С.Амарсанаа төлөвлөж зураг төсөв боловсруулж байгаа талаар танилцууллаа.


Сайхан-Овоо суманд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй  320 хүүхдийн сургуулийн барилга, спорт заал болон төвийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.
Сургуулийн барилга, спорт заалны ажил улсын төсвийн 4 тэрбум 494 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд  ажлын гүйцэтгэгч “Тэд констракшн" ХХК ба энэ оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна.


Мөн улсын төсвийн 3 тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй сумын төвийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцаж ажлын гүйцэтгэгч “Эхлэл шинэчлэл прожект" ХХК"- ийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Тус бүтээн байгуулалт нь энэ оны 11 дүгээр сарын 01-ны өдөр ашиглалтад орохоор төлөвлөгдөж ажлын гүйцэтгэл 75 хувьтай явагдаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа