Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны амралтын өдрөөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил болон холбогдох байгууллагын удирдлагууд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Мандалговь хотод хийгдэхээр төлөвлөгдсөн засвар, тохижилтын ажлууд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна тохижилтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцан, хийгдэж буй ажлын чанарт хяналт тавих, хотын өнгө төрхийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд цаашид хэрхэн анхаарах талаар санал солилцлоо.