Мэдээ, мэдээлэл

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр Чагдаржавын талбай дээр "Аажуу явбал аяндаа хүрнэ” арга хэмжээний нээлт боллоо. Тус арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 9 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Энэхүү арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Батжаргал, Цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат нар нээж иргэдэд зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх анхаарал уриалга хүргэлээ. Нээлтэд Нэгдсэн эмнэлгийн ажилчид, авто жолооны курсүүд, такси үйлчилгээ эрхлэгчид болон иргэд оролцлоо.
Аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол 13 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 85.7 хувиар, ослын улмаас нас барсан хүн 4 бүртгэгдэж 4 дахин, гэмтсэн хүн 10 бүртгэгдэж 2 дахин тус тус өсжээ.


 Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай учир иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагаас хийгдэж байгаа мэдээлэл, сэрэмжлүүлгийг бусдад түгээж, анхааруулан, замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцохыг уриалж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа