Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ ЛИ ЯНЬЖЮНЬ ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли Яньжюнь, Ерөнхий консулын газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Улаанбагана, атташе Б.Билигбадар нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Дундговь аймагт албан айлчлал хийлээ.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын С.Од-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр Ерөнхий Консул Ли Яньжюнь  аймгийн Онцгой комисст 4400 ам.доллар, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7300 ам.доллар, ЕБС-ийн элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч тэргүүлсэн 40 сурагчид зориулан 7300 ам.доллар буюу нийт 19000 ам.долларын хандив тусламжийг гардуулав.


Аймгийн удирдлагуудын зүгээс Ерөнхий Консулын газар, Дундговь аймаг хоорондын хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн Монгол , Хятад хоёр улсын орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус  Ерөнхий Консулын газраас дэмжлэг үзүүлж хамтран ажиллах саналаа уламжилсан байна.
 Ерөнхий Консул Ли Яньжюнь хоёр улсын иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Дундговь аймгийн саналыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа