Мэдээ, мэдээлэл

80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 80 ТӨГСӨГЧ СУРАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Эрдмийн далай цогцолбор сургуульд явагдаж буй ЭЕШ-ын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргил, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.Уранбямба нар оролцож төгсөгч сурагчдад амжилт хүслээ.


2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих" жил болгон зарласан мөн аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн эхний 80 сурагчдад 500 мянган төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоо аймгийн удирдлагууд илэрхийллээ.


Мөн 800 оноо авсан сурагчдад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тусгайлан урамшуулал олгох юм.
Дундговь аймагт зохион байгуулагдаж буй элсэлтийн ерөнхий шалгалтыг 40 хүн зохион байгуулж байгаа бөгөөд нийт 390 суралцагч 10 хичээлийн чиглэлээр давхацсан тоогоор 1215 шалгуулагч шалгалт өгч байна.
Хамгийн олон сурагчид буюу 276 хүүхэд математикийн хичээлээр, орос хэл болон монголын түүхийн хичээлээр тус бүр 6 хүүхэд шалгалт өгчээ.


Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ мэдэх боломжтой бөгөөд 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн байна.


Мөн энэ жил ЭЕШ-ыг 2 удаа авч буйгаараа онцлог бөгөөд хоёр дахь удаагийн шалгалтыг энэ оны 12 дугаар сард, Монгол хэлний шалгалтыг 11 дүгээр сард авахаар БШУЯ-аас төлөвлөсөн ажээ. Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой аж. ЭЕШ-ыг жилд 2 удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм.
Шалгалтад оролцогч нийт сурагчдад өндөр амжилт хүсье.


Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа