Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Монгол улсын ууган Гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит Өсвөр үеийн волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор 6 дахь удаагаа болж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ Чагдаржавын талбайд боллоо.
Дундговь аймгийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт МУ-ын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит Өсвөр үеийн волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, волейболын спортыг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг тусган энэ онд МУ-ын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит 16 дахь удаагийн тэмцээнийг түүний төрсөн нутагт нь зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнд 19 аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 89 багийн 1200 гаруй тамирчид оролцож байгаа нь өмнөх онуудаас оролцогчдын тоо өсжээ.
Тэмцээн Сайнцагаан сумын Мандал сургууль, Биеийн тамир спортын газар Политехникийн коллеж, Цэгц билэг сургуулийн спорт зааланд 7 хоногийн турш үргэлжлэх юм.