Мэдээ, мэдээлэл

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад Г.Шинэбат дасгалжуулагчтай, ахлах дэслэгч Г.Дэлгэрдалай ахлагчтай баг тамирчид "Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах Мазаалай-2022" тэмцээнд амжилттай оролцож Гал унтраах тархалтын төрөлд 00:00:30:32 секундын амжилтаар алтан медаль хүртэж,  тамирчдыг  хүлээн авах ёслолын ажиллагааг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгууллаа.


Энэ үеэр Гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч Г.Дэлгэрдалайд хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж,  Онцгой байдлын газрын даргын тушаалаар ахлагч У.Сүх-Эрдэнэ, ахлагч Ц.Ууганбямба нарт ахлах ахлагч цол, дэд ахлагч Б.Билгүүнбаяр, дэд ахлагч М.Азжаргал, дэд ахлагч А.Бямбадорж, дэд ахлагч Э.Өлзийсайхан, дэд ахлагч Ц.Хатанбаатар нарыг ахлагч цолоор тус тус шагнаж,  багийн дасгалжуулагч  Г.Шинэбат, ахлах ахлагч Б.Баярсайхан, ахлах ахлагч С.Тогоонтөмөр нарыг Биеийн тамир спортын улсын хорооны “Жуух бичиг”-ээр мөн нийт амжилт үзүүлсэн тамирчдыг сарын үндсэн цалинг 3 сар 30 хувиар нэмэгдүүлэн урамшуулсан байна.


Дундговь аймгийн Онцгой байдлын газар Гал унтраах техникийн олон төрөлт спортын түүхэнд  гал унтраах тархалтын төрлөөр 1983 онд буюу 39 жилийн өмнө алтан медаль хүртэж үүнээс хойш тасраад байсныг энэ цагт сэргээж байгаа нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа